1. Оршил
Хөгжилтэй улсуудын эрүүл мэндийн санхүүжилт нь “цуглуулах” үйл ажиллагаа байдаг:
Ø санхүүгийн эх үүсвэрийн бүрдэлт;
Ø бүрдсэн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид хүргэх.
Иргэд тухай өөрийн оршин сууж буй улсын эрүүл мэндийн зах зээлийн ханшаар эрүүл мэндийн даатгалаа төлдөг хэдий ч түүний төлж буй даатгалын төлбөр нь хувийн бус харин нийтийн жишиг хэрэглээнд тулгуурлан тогтоосон үнийн дүн байдаг.
2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн онцлог
Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт нь дөрвөн үндсэн эх сурвалжтай[1]:
2.1. Үйлчлүүлэгчийн хувийн зардал
Энэ үед үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарсан зардлыг шууд тусламж үйлчилгээ үзүүлэгчид төлдөг.
Энэ нь хамгийн энгийн хэлбэр юм, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч бүтээгдэхүүн худалдан авсныхаа хариуд төлбөрөө бэлнээр нь тушааж буй явдал юм. Хүн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, жишээлбэл хувцас, телевизор зэргийг шууд худалдан авч болно.
Харин эрүүл мэндийн тухайд гэвэл энэ нь тийм ч оновчтой хэлбэр биш юм. Судлаачдын үзэж буйгаар дараах үндсэн шалтгаан байдаг:
1. Эрэлт хэрэгцээ ба тансаг байдал
Ø Зурагт бол хүний амьдрах тансаг хэрэглээ байдаг бол эрүүл мэнд гэдэг нь хүний аж төрөх амин чухал хэрэгцээ юм.
Ø Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аж төрөх нь иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг учир төлбөрийн чадваргүй иргэдэд энэхүү эрхийг нь эдлүүлэх эдийн засаг, эрх зүйн арга зам хэрэгтэй байдаг.
2. Хэрэгцээ болон үнийн дүнг урьдчилан тооцох боломжгүй
Ø Ямар зурагт худалдан авах нь худалдан авагчийн үзэмжээс шалтгаалдаг (тухайн бүтээгдэхүүн ямар брэнд болох, үнэ г.м) бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, зардал зэрэг нь урьдчилан зөгнөгдөх боломжгүй
Ø Ихэнх иргэд хэзээ өөрт нь өвчин ирэх, тэр өвчнийг хэрхэн эмчлүүлэх, эмчилгээнд ямар хэмжээний зардал шаардлагатай болохыг мэддэггүй, мэдэх шаардлага бага байдаг.
Ø Өвчний хүнд хэлбэрийн үед эмчилгээ, оношлогооны зардал нь амьжиргааны дундаж түвшний өрхийн орлогоос давсан байна.
3. Үйлчлүүлэгч эмчийн зөвлөгөөг дагах шаардлагатай байдаг.
Ø Үйлчлүүлэгч өөрийн өвчин эмгэгийн талаар мэдлэг хомс байдаг
Ø Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг өнөөгийн зах зээлийн онцгой тохиолдлуудын нэг юм.
Ø Эрүүл мэндийн харилцаа нь сайн дурын үндсэн дээр тулгуурлсан байхаас гадна үйлчлүүлэгч гэхээсээ илүү эмч санаачлагыг гартаа авсан байна.
Дээр дурьдсан шалтгаануудын улмаас төлбөрийг тухайн үйлчилгээний зардалд бэлнээр төлөх хэлбэр нь эрүүл мэндийн салбарт түгээмэл хэрэглэгддэггүй юм. Иймд эрүүл мэндийн даатгалыг өнөөдөр дэлхий дахинаа өргөн хэрэглэж байна.
Эрүүл мэндийн даатгал нь:
Ø Үйлчлүүлэгчийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний үнэ зэргийг сонгох нь ховор буюу боломжгүй ойлголт
Ø Зардлыг бэлнээр төлөх нь шууд худалдах худалдан авах харилцаа биш учраас эмнэлгийн салбарт тохиромжгүй.
2.2. Хувь хүний ганцаарчилсан хувийн даатгал
Энэ үед “эмч-үйлчлүүлэгч ” гэсэн харилцаанд “даатгагч” гэсэн гуравдагч этгээд нэмэгддэг.
Даатгагч нь даатгуулагчийн төлсөн “мөнгөн төлбөр”-ийг “санхүүжилт” болгож хувиргаснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний төсөвийг бий болгож, цаашид шууд эмчилгээ оношлогоонд зарцуулагдах “эмчилгээний зардал”-ын эх үүсвэрийг бий болгоно.
Дээрх гурван талын хамтарсан харилцаа нь хоёр үндсэн үе шаттай:
1. Даатгалын төлбөрийг цуглуулж эрүүл мэндийн төсвийг бүрдүүлэх (санхүүжүүлэх);
2. Эрүүл мэндийн төсвийг үйлчлүүлэгчид хүргэх буюу эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд хуваарилах.
Энэ төрлийн арга нь захиргааны өртөг зардал өндөртэйн улмаас амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй (Starr, 1982).
2.3. Байгууллага түшиглэсэн хувийн даатгал
Ажилтаны эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч бүхэлд нь эсвэл тодорхой хувийг төлөхийг байгууллага түшиглэсэн хувийн даатгал гэнэ.
Энэ төрлийн харилцаа нь хоёр тулгуур хүчин зүйл дээр үндэслэгдэн үүсэх боломжтой.
Ø Шууд бус буюу төрийн зүгээс байгууллагад тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлдэг
Ø Шууд буюу төрийн зүгээс үзүүлсэн татварын хөнгөлөлт эдэлж буй байгууллага (ажил олгогч) ажилтны эрүүл мэндийн даатгал болон бусад хөнгөлөлтийг үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын нэг гол зорилго нь төлбөрийн чадвараас үл хамааран үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх боломжтой болох явдал юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн төлбөрийн чадварыг харьцангуй жигдрүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зорилготой. Энэ нь цугларсан эрүүл мэндийн төсөвийг эрүүл хүн амаас өвчтэйд нь жигд хүртээх “эргэн хувиарлалт” хийнэ гэсэн үг юм.
Эргэн хувиарлалтыг дараах замаар арга замаар хийнэ:
Нийгмийн үнэлгээний арга
Энэ нь бүлэг дотроо болон нийт бүлэг дунд гэсэн хоёр үндсэн хэлбэртэй.
Ø Бүлэг дотроо – хүн өвчилсөн тохиолдолд даатгалд төлсөн мөнгөн дүнгээсээ илүү хэмжээний тусламж авдаг бол эрүүл хүн даатгалын сангаас мөнгөн болоод бусад ямар нэгэн хэлбэрийн тусламж авах боломжгүй юм. Энэ үед даатгуулагч аливаа эрсдэлээс өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагддаг.
Ø Бүлгүүд хооронд – даатгалд төлснөөсөө бага хэмжээний эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдээс бүрдсэн эрүүл мэндийн төсөв нь тусламж үйлчилгээ хүртэх төлбөрийн чадвар багатай иргэдийн тусламж үйлчилгээний зардалд зарцуулагддаг. Энэ хэлбэрийн үед даатгуулагч сайн дураар эрүүл мэндээ даатгуулах сонирхолгүй байдаг буюу төр болоод байгууллагаас үзүүлж буй тодорхой дам урамшуулал, нөлөөллийн үндсэн дээр даатгалд хамрагддаг.
Дурдсан шалтгаануудын улмаас нийгмийн үнэлгээний арга нь өнөөдрийн эрүүл мэндийн зах зээлд голлох байр суурь эзэлж буй хувийн даатгалын тогтолцоотой өрсөлдөх чадвар сул юм (Aaron, 1991).
Тохиолдлын үнэлгээний арга
Эргэн хувиарлалтыг хэрэгжүүлэх тохиолдлын үнэлгээний арга нь дараах онцлог шинжийг өөртөө агуулсан байна. Үүнд:
Ø Хувь хүний ганцаарчилсан болоод байгууллага түшиглэсэн хувийн даатгалд аль алинд нь хэрэглэх боломжтой
Ø Нийгмийн үнэлгээний аргатай харьцуулахад эргэн хувиарлалтыг цөөн буюу оновчтой хийдэг
Ø “Бүлэг дотор” хэлбэрийн үед даатгуулагч өвчин эмгэг туссан тохиолдолд даатгалын тэтгэмж нь эрүүл хүн амын даатгалын хөрөнгөнөөс гарна
Ø Харин “Бүлгүүд хооронд” хэлбэрийн үед даатгалын эрүүл бүлэг нь эрсдэл өндөртэй бүлгээ тэтгэдэггүй.
Амьдрал дээр хувийн даатгалын тогтолцоо түгээмэл хэдий ч даатгалын энэ хэлбэр нь орлого багатай (амьжиргааны баталгаажих түвшингээс доор), архаг өвчтэй, өндөр настан гэх мэт даатгуулагчдын хувьд тэдгээрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэхэд тийм ч зохимжтой хэлбэр бус юм.
2.4. Улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж
Татварын хөрөнгө дээр тулгуурласан даатгалын хэлбэр нь нийгмийн эмзэг бүлэг, өндөр настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэхэд оновчтой хэлбэр юм.
Энэ төрлийн харилцаан дээр “татвар төлөгч” хэмээх субьект нэмэгдэж байна. Татвар төлөгч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй дараах хоёр байдлаар харилцан үйлчлэлцэнэ.
1. Нийгмийн даатгал – татвар төлөгчид эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэх боломжтой байдаг.
2. Нийтийн тэтгэмж – татвар төлөгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэхэд ямар нэгэг хөнгөлөлт эдлэхгүй.
Хувийн даатгалын тогтолцоо нь даатгалын хөрөнгийг эрүүл бүлгээс өвчтэйд эргэн хувиарлах замаар тэтгэдэг. Тэгвэл татварт тулгуурласан даатгал нь эргэн хувиарлалтыг чинээлэг бүлгээс эмзэг бүлэгт олгодог.
3. Эрүүл мэндийн санхүүжилтэнд учрах сөрөг нөлөөллүүд
Эрүүл мэндийн санхүүжилтийн төрөл бүрийн аргууд өөр өөрийн гэсэн давуу талуудтай хэдий ч мөн сөрөг талтай.
Дараах хэлбэрийн төлбөрүүд байна:
Ø прогрессив
Ø регрессив
Ø пропорцийн
Прогрессив хэлбэр гэдэг нь ашиг орлого нэмэгдэх, харин регрессив – ашиг орлого буурах тохиолдлыг хэлдэг бол пропорцийн гэдэг нь орлого бий болгож буй төлбөр нь орлогын бүх хэлбэрүүдтэй ижил байхыг хэлдэг.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийг бүрдүүлэхийн тулд ямар үндсэн зарчмуудыг хэрэглэх ёстой вэ?
Ø Эрүүл мэндийн салбарын нэг гол зорилго бол үндэсний хүн амын тоог өсгөх бодлого юм.
Ø Санхүүжилтийн регрессив арга:
· Үйлчлүүлэгч “халааснаасаа төлөх” буюу нийгмийн чинээлэг болон дундаж давхрагыг бодвол эмзэг бүлэг нь өвчлөлд өртөх эрсдэл өндөртэй байдаг.
· Тохиолдлын үнэлгээний аргын үед өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр даатгалаас олох орлого буурдаг, гэвч энэ аргатай харьцуулахад нийгмийн үнэлгээний арга нь даатгалын байгууллагыг эрсдэлд оруулах нь бага юм.
Ø Прогрессив орлогын татвар – засгийн газраас санхүүжүүлж буй эрүүл мэндийн үндсэн төсөв
Түүхэн цаг үеэ дагаад эдгээр аргууд нь өөрчлөгдөж шинэчлэгддэг учраас тус тусын сул болоод давуу талуудтай юм.
Эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоо
Даатгалын энэхүү тогтолцоо нь нэг талаас үйлчлүүлэгчийг нөгөө талаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах хоёр талын ач холбогдолтой. Харин эдгээр хоёр субьектийг даатгалын компани холбогч гүүр болдог.
Эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоотой холбогдоод шийдвэрлэвэл зохих гурван асуудал урган гарч байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг зардал нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний үнэ нэмэгддэг ба энэ нь эргээд даатгалтай болоод даатгалгүй үйлчлүүлэгчдэд сөргөөр нөлөөлдөг.
2. Тэтгэрийн насны хүмүүс, ажилгүйчүүд, цагийн ажил гүйцэтгэгч (хэдийгээр ажил олгогч ажилтны эрүүл мэндийн даатгалд дэмжлэг үзүүлснийхээ хариуд төрөөс хөнгөлөлт эдэлдэг, цагийн ажил гүйцэтгэгч нар даатгалын энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй) нарын хувьд эмнэлгийн тусламж авах асуудал хүндрэлтэй байна.
3. Хувийн даатгалын тогтолцоо нь нийгмийн эмзэг бүлэгт төдийлөн тохиромжгүй.
Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай болсноор эмзэг болоод бусад эмнэлгийн тусламж шаардаж буй бүлгүүдэд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө хувиарлах болсон.
4. Эрүүл мэндийн даатгалгүй байх
Эрүүл мэндийн даатгалгүй байх нь даатгагч болоод даатгуулагч талууд бусад хүчин зүйлийн улмаас дараах олон шалтгаантай байж болно.
a. Даатгагч тухайн учрах боломжит хохиролыг барагдуулах санхүүгийн чадваргүй байх – хөгжилтэй орнуудад ихэнх даатгалын төсөв нэг сая долларын хэмжээнд эргэлддэг. Хэрэв учрах боломжит эрсдэл дээрх мөнгөн дүнгээс давж гарсан тохиолдолд даатгалын гэрээг хийх боломжгүй байдаг.
b. Суурь буюу урьдал өвчний улмаас ямар эрсдэл үүсэхийг тодорхойлох боломжгүй тохиолдол – ихэнх даатгалын гэрээг хийхийн урьд эрсдэл үүсгэх боломж бүхий хүчин зүйлсийг тодорхойлох шаардлагатай байдаг. Эрсдэл хэт өндөр байгаа тохиолдолд энэ нь даатгалын байгууллагыг эргээд эрсдэлд оруулдаг.
c. Тухайн төрлийн үйлчилгээ нь даатгалд хамрагдах боломжгүй эсвэл даатгалд хамрагдах шаардлага бага байх – АНУ-д амбулатороор үйлчлүүлэгч хүн амын дийлэнх нь “халааснаасаа төлөх” сонирхолтой байдаг.
5. Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилт
Ýð¿¿ë ìýíäèéí ñàíõ¿¿æèëò íü:
Ø óëñûí òºñºâ;
Ø ýð¿¿ë ìýíäèéí äààòãàë;
Ø èðãýíèé ýð¿¿ë ìýíäèéã õàìãààëàõ òóñãàé çîðèóëàëòûí ñàí;
Ø áàéãóóëëàãà, àæ àõóéí íýãæ, õàìò îëîí, èðãýíèé õàíäèâ;
Ø ýð¿¿ë ìýíäèéí áàéãóóëëàãûí òºëáºðòýé òóñëàìæ, ¿éë÷èëãýý áîëîí áóñàä ¿éë àæèëëàãààíû îðëîãî, ãàäààäûí çýýë, òóñëàìæ;
Ø õóóëü òîãòîîìæîîð õîðèãëîîã¿é áóñàä ýõ ¿¿ñâýðýýñ á¿ðäýíý.
No comments:
Post a Comment