Wednesday, September 28, 2011

Эрх зүйт төр


Юуны өмнө бид онолын зарим нэг тулгуур ойлголтуудыг тодруулья. Хүн төрөлхтөн анх үүссэн цагаасаа хойш өнөөг хүртэл хөгжлийн тодорхой үе шатуудыг дамжсаар ирсэн. Үүн лугаа хүний нийгэм бас адил ажгуу.
Социализм
Бүхнийг тэгшитгэх гэсэн явуургүй оролдлого. Явуургүй гэдгийн учир нь социализм өөрөө тодорхой хугацаанд хөгжих боловч энэ нь цаашдаа зогсонги байдалд орох нь тодорхой байсан юм.
Хүний хорвоод анх мэндэлсэн цагаасаа хойш хүн бүрийн амьдрал өөрийн гэсэн заяа төөрөгтэй, түүнийг яагаад ч хүчээр тэнцвэржүүлж үл болно. Үүний тод илрэл бол өнөөгийн социалист хэмээгдэж буй орнууд юм.
Жишээлбэл өмнөд болон хойд Солонгос улс одоогоос хагас зууны тэртээ тухайн үеийн капиталист ба социалист гүрний нөлөөллөөр хуваагдсан билээ. Тухайн үед хойд солонгост хүн бүр цалинтай, ажилтай, товчхондоо бол орох орон оочих аягатай байж л дээ. Тэгвэл өмнөд солонгосын ард түмэн өлсгөлөн, гуйланчлал, зовлон бүхнийг туулсан. Өнөөдөр энэ хоёр улсыг эргээд харахад социалист лагерь болох хойд солонгос анх ямар байсан яг тэр цэгтээ, харин өмнөд нь яаж хөгжсөнийг уншигч та бэлхнээ мэдэх бизээ. 
Үүний учгийг тайлбаас нэг нь “Капитализмыг алгассан”, харин нөгөөх нь байгалийн шалгарлаар жамаараа хөгжсөн юм.
Коммунизм
Хамт олонч байдлаар хувь хүний эрхэнд халдах нь коммунизм, фашизмын дүр төрх мөн. Өөрөөр хэлбэл олонх нь цөөнхөө дарамтлах нь неофашизмын нэг илрэл юм. Нэг хүний ч бай “Эрх бол Эрх”.
Консерватив үзэл
Эдийн засгийн амьдрал дахь төрийн оролцоог аль болох бага байлгаж; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хувь хүний эрх чөлөөний асуудал дээр төрийн оролцоог их байлгахыг хүсдэг.

Либерал үзэл
Эдийн засгийн амьдрал дахь татвар, журамлалтын талаарх төрийн оролцоог дэмжиж; санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх хувь хүний асуудлаар төрийн оролцоог аль болох бага байлгахыг чармайдаг.
Либертари үзэл
Домогт өгүүлснээр бол Францын хаан XV Луй далайн худалдааг дэмжих зорилгоор хэсэг худаалдаачдаас “Би та бүхэнд хэрхэн туслах вэ?” хэмээхэд хариуд нь:
Laissez-nous faire
Laissez-nous faire, laissez-nous passer. Le monde va de lui-meme буюу утгачилбаас “Та бидэнд туслахгүй байх явдал бол бидэнд үзүүлэх хамгийн том тус мөн” гэжээ.
Либертари үзэл гэдэг бол эдийн засгийн амьдрал болоод хувь хүний эрх чөлөөний асуудал дээр аль алинд нь төрийн оролцоог бага байлгахад тэмүүлнэ[1].
Патернализм
Тэгвэл өнөөдрийн Монголын нийгэмд дээрх үзэл санаа, чиг хандлага ерөөс оршин тогтнож чадаж байгаа болов уу?
“Төр” хэмээх будлиан дунд ард түмний сэтгэлгээ тунгалагших нь бүү хэл харин ч бэлэнчлэх сэтгэлгээг хөгжүүлэх тархи угаах үйл ажиллагаа ч юм шиг.
Саяхны нэг мэдээллийн хэрэгслээр хэсэг УИХ-ын гишүүд тойрогт ажиллах үеэр нэгэн настайвтар эмэгтэй хурлын танхимд хашгирч байх: “Та минь ээ, хүүхдийн мөнгөө л битгий болиорой, тэр мөнгөөр чинь бид амьдарч байна!” гэх юм.
Бэлэнчлэх сэтгэлгээ туйлдаа хүрчээ, дээврээс нь ус дусахаар хувин тосоод сууж байх. Яагаад гэвэл хэн нэг популист амлагч өмнөөс нь хийнэ гэж бодоод тэр.
Энэ бол яах аргагүй патернализм (paternity буюу эцэглэл) мөн. Ард түмэн өнөөдөр төрийг төрсөн эцгээ хэмээн ташаарах хандлага улам л газар авсаар байна.
Анархизм
Бидэнд тогтсон ойлголтоор бол энэ нь эмх замбараагүй байдал, засаг захиргаагүй байх гэсэн утгатай. Энэ бол анархизмын талаарх тун өрөөсгөл тайлбар юм. Анархизм бол хүний ёс суртахуун дээр тулгуурласан үзэл онол.
МТӨ VI зууны Хятадын сэтгэгч Лао Цзи “Хүмүүс хууль болон албадлагагүйгээр эв зохицолтой амьдардаг”. Мөн тэрээр “Тао Ти Чин” зохиолдоо “Ин-Ян” буюу Арга Билгийн онолыг гаргаж ирсэн.
Уг онолыг хамгийн энгүүнээр тайлбарлаваас өдөр ба шөнө хэмээх ойлголт байна; гэтэл энэ хоёр үзэгдэл хэдийгээр эсрэг тэсрэг хэдий ч харилцан нэгнийгээ нөхцөлдүүлдэг болохыг та мэднэ. Эндээс эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн онол улбаатай юм.
“Эрх ба үүрэг” гэсэн ойлголт дээр авч үзвээс үүний гол мөн чанар  нь “нэг хүний эрх нөгөө хүний үүргээр хангагдна” гэсэнтэй агаар нэг юм.  Тэгвэл энэ хорвоод хүн бүр үүргээ ухамсарласан, аливаа эрх зүйн зөрчил огтоос байдаггүй тийм улсыг та нэрлээч?
Харамсалтай нь энэ мэт “Туйлын иргэншсэн” нийгэм өнөөдөр байхгүй байна. Иймд Анархизм бол “Les Angels” буюу “Бурхдын ертөнцөд” л оршин тогтнох боломжтой юм. 
Магадгүй хүний нийгмийн хөгжлийн эцсийн хүрэх цэг бол энэхүү туйлын иргэншил байж болох.
Төр
            Төр гэж юу болох, түүний талаарх онол, сонгодог хэв загваруудыг та бүхэн профессор Н.Лүндэндоржын “Төрийн онол” номноос олж унших бизээ.
Төрийн эрх мэдэл
хуваарилах онол
Товчхондоо бол  аливаа төр нь гурван тулгуур баганатай. Үүнд:

Ø  Хууль тогтоох
Ø  Гүйцэтгэх
Ø  Шүүх эрх мэдэл орно. 
Эдгээр гурван эрх мэдэл харилцан “тэнцвэртэйгээр” оршин тогтнохын зэрэгцээ харилцан “уялдаатай” харилцан “хяналт” тавих үйл ажиллагаа юм.
Үүнийг төрийн эрх мэдэл хуваарилах онол гэх ба Францын нэрт сэтгэгч Шарль де Монтескье анх 1748 онд “Хуулийн амин сүнс” зохиолдоо дурдсан байдаг.
Төрийн  эрх мэдэл хуваарилах онол нь Арга билгийн онолын нэг хувилбар юм. Арга билгийн онолд 2 ойлголт байдаг бол энд 3 дахь ойлголт гарч ирсэн байна.


            Эдгээр эрх мэдлийн салаа мөчрүүд нь харилцан нэг нэгнээсээ салангид мэт боловч нэгдмэл, нэгдмэл хэрнээ хяналттай, хяналттай оршсон атлаа хариуцлагатай мөн харилцан тэнцвэртэй ба харилцан уялдаатай байх явдал иргэний нийгэм, тэр дундаа эрх зүйт төр оршин тогнох, хүний эрх, эрх чөлөөний зүй ёсны баталгаа болох учиртай.
Дүгнээд хэлэхэд эрх зүйт төр нь “Хууль тогтоох”, “Гүйцэтгэх”, “Шүүх” эрх мэдэл хэмээх гурван элементээс тогтох ба эдгээр нь:
1.      Нэгдмэл
2.      Хяналттай
3.      Хариуцлагатай
4.      Тэнцвэртэй
5.      Уялдаатай байх гэсэн таван үндсэн механизмаар харилцан үйлчилдэг байх ёстой юм.

Шарль де Монтескье
Шарль де Монтескьегийн “Хуулийн амин сүнс” бүтээл хорвоод мэндэлснээс хойш 39 жилийн дараа буюу 1787 онд америкийн ард түмэн “Төрийн эрх мэдэл хуваарилах онол”-ыг Үндсэн хуулиндаа шигтгэж өгсөн юм.  Үүнийг хавсралт 2 -с үзнэ үү.
Тийм ч учраас АНУ-д хүссэн хүсээгүй нийгэм өөрөө иргэншилд тэмүүлж байна.


Монгол улс, өнөөдөр

Уншигч та бухал өвснөөс зүү олдгийн үлгэрийг мэдэх буй заа. Яг үүн лугаа хууль тогтоогч, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч нь алин болохыг хайж олоход бэрх болжээ. Яагаад гэвэл та өнөөдөр Засгийн газрын ордон эсвэл Парламентын ордон хаана байдгийг мэдэх үү... Тэгвэл энэ хоёрын аль нь ч олдохгүй буй заа.
            Учир юун гэвээс 2000 онд Үндсэн хуульд дараах өөрчлөлтийг оруулсан.

Монгол Улсын Үндсэн хуулиас[2]:

Хорин есдүгээр зүйл

1.Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй.

/Энэ хэсгийг 1999 оны 12 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан бөгөөд Үндсэн Хуулийн Цэцийн 2000 оны 2 дугаар тогтоолоор хүчингүй болсон. Мөн 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан/

Энэхүү өөрчлөлтийг 2000 онд Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон боловч амжилтыг эс олж эцэст нь тухайн оныхоо 12 сард УИХ-аар батлагдсан юм.
Үүнээс хойш хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь нэгдмэл орших болсныг харуулж байна. Тиймийн учир өнөөдөр Монгол улсад Парламентын болоод Засгийн газрын ордон эс орших ба харин Төрийн ордон оршдог юм.

Шарль де Монтескье
Энэ талаар Шарль де Монтескье 1748 онд “Хуулийн амин сүнс” зохиолд:
When the legislative and executive powers are united in the same person, or in the same body of magistrates, there can be no liberty; because apprehensions may anse, lest the same monarch or senate should enact tyrannical laws, to execute them in a tyrannical manner
буюу утгачилбал
“Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдэл нэгдсэн цагт хүний эрх, эрх чөлөөний тухай яриад ч хэрэггүй юм. Яагаад гэвэл хууль тогтоогч нь өрөөсгөл хууль баталж тэр хуулиа дарангуйллын замаар хэрэгжүүлдэг”.
Дахин хэлэхэд Lex injusta non est lex" буюу "Шударга бус хууль нь угаас хууль биш” байдаг.
Эрнандо де Сото
                    
                      “Хүнийг хамгаалсан хууль гармагц хүмүүс түүнийг хамгаалах сонирхолтой болдог.”


[1] Libertarianism: A Primer, by David Boaz, 1997.
[2] Ìîíãîë Óëñûí ¯íäñýí õóóëü Òºðèéí ìýäýýëýë ýìõòãýëèéí 1992 îíû 1 ä¿ãýýðò íèéòëýãäñýí.

No comments:

Post a Comment