“Goddess of Justice” буюу Эрх зүйн бурхан хэмээх ойлголтыг эрт дээр үеэс домог түүхэнд янз янзаар нэрлэсээр иржээ.
Эртний Египетэд шударга үнэн явдал, хуулийг бэлэгдэж түүнийг Ma’at гэж нэрлэдэг байсан ба тэрээр нүдээ боогоогүй, толгойдоо цацагт хяруулын өд зүүсэн, гартаа сэлэм барьсан байв. Өнөөгийн эрх зүйн шинжлэх ухаанд хэрэглэж буй Магистрат гэдэг үг нь ч эндээс гаралтай ажээ. Харин эртний Грекчүүд түүнийг Themis хэмээн нэрийдэж байв. Themis нь эртний грекийн бурхад болох Тэнгэр (Uranos) Газар (Gaia) нарын дундаас төрсөн охин нь байжээ. Ингээд Themis нь дэлхий дээр Эрх зүй (Justice), Энх тайван амар амгалан (Eirene), Эрх зүйт төр (Eunomia) нарыг төрүүлсэн гэж хэлэлцдэг. Эртний Ромчууд түүнийг Эрх зүйн бурхан хэмээн бэлэгдэж Justitia хэмээдэг байжээ. Түүнийг нүдээ боож, н
эг гартаа жинлүүр,
нөгөө гартаа сэлэм барьснаар дүрсэлжээ
.
Номны хавтас дээрх зураг нь эдгээрийн нийтлэг шинжийг агуулсан учраас өнөөдөр түүнийг дэлхий нийтээр Goddess of Justice буюу эрх зүйн бурхан хэмээн нэрийдэж заншжээ. Тэрээр нүдээ боосон нь аливаа асуудлыг шийдэхдээ аль нэг талыг баримталж туйлширалгүйгээр зөвхөн бодит нөхцөл байдал буюу шинжлэх ухааны үндэслэлтэй нотлох баримтанд тулгуурлаж эрх зүйн ухамсарыг удир
длага болгохын зэрэгцээ эмэгтэй хүний уян зөөлөн, бусдыг хайрлах сэтгэлээр “хар” ба “цагаан”-ыг дэнсэлж байна. Харин гартаа сэлэм барьсан нь хуульч хүн сэлэм мэт хурц, мохошгүй, тэнгэр мэт цэлмэг оюунаараа аливаа муу муухай явдал, хор уршгийн үндсийг үр удмаар нь тасалж буй явдал юм.
Товчхондоо бол Эрх гэдэг нь эртний грекийн Fas буюу бурханлаг ариун нандин үзэгдэл, харин Эрх зүй буюу
“Justice
” нь
“ius
” хэмээх эртний Ромын зөв, үнэн, шударга байх гэсэн үгнээс гаралтай ажгуу.
Одоогоос 4000 жилийн тэртээ эртний Ромын суут сэтгэгч Аристотель хэлэхдээ: “Эрх зүй гэдэг бол эцсийн дүндээ төрт нийгмийн хэв журмыг зохицуулагч бөгөөд, чухамхүү энэ л эрх зүйгээр шударга үнэнийг тодорхойлдог юм” гэжээ. Эндээс үзэхэд төр хэмээх ойлголт, тэр дундаа эрх зүйт төр гэдэг өөрөө эрх зүйн харилцааны эх үндэс болох нь харагдаж байна.
No comments:
Post a Comment