Wednesday, September 28, 2011

Эмнэлгийн ёс зүй


1. Оршил
Түүхээс үзвэл барууны анагаах ухаанд эмчийн үүрэг хариуцлагыг Гиппократын тангарагаар тодорхойлж байжээ.
18-19 дүгээр зуунд Томас Перцивал “эмнэлгийн эрх зүй” үндсэн ойлголтуудыг тодорхойлж, улмаар “эмнэлгийн ёс зүй” хэмээх нэр томъёог анх хэрэглэсэн юм.
1847 онд АНУ-ын Анагаах ухааны холбоо Перцивалын тодорхойлолтуудад үндэслэн анхны ёс зүйн дүрмийг баталсан байна[1].
1960-1970 аад онуудад либерал онол гарснаар эмнэлгийн ёс зүйн салбар үндсэндээ уналтад орсон[2].
Харин 1970 оноос хойш эмнэлэг, байгууллагуудад ёс зүйн салбар хороод байгуулагдаж эхэлснээр эмнэлгийн ёс зүй хөгжил эхэлсэн байна[3].  

2. Ёс зүй, ёс суртахуун, зан суртахуун[4]

“Ёс зүй” (эртний грекийн еthos – оршин буй газар буюу хүний орон байр) хэмээх нэр томъёо нь хүний оюунлаг амьдралын нэн чухал талыг илэрхийлнэ.
Ёс зүй нь хүний амьдралын зан суртахууны нөхцөл ба үйлдлийн төрөлх чанарын тухай эргэцүүллээс бүрддэг байна.
Хүн өөрийн гэсэн төрөлх чанараа хадгалахын тулд нэр төртэй, сайхан аж төрөх ёстой. Эс тэгвэл  ярьж сэтгэдэг араатан болж хувирна.
Ёс зүй
Ёс зүй нь ёс суртахууны мөн чанар ба түүний олон янзын шинж ба илэрлийг шинжлэн судалдаг шинжлэх ухаан юм.
Ёс суртахуун
Ёс суртахуун нь бие хүний үйлдлийн субьектив хэмжүүр ба үзүүлэлт. Ёс суртахууныг эдүгээ харилцан уялдаа бүхий хоёр талтай авч үзэж байна:
-          Бие хүний хувьд шударга, үнэнч, нигүүлсэхүй, нинжин сэтгэл хэмээн тусгайлан авч үзэж болох хүний ёс суртахууны эрхэм зан чанарын тухай тодорхойлолт.
-          Бие хүний хоорондын хувьд нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, шаардлага ба журмын цогцоор зохицуулагдах хүмүүс хоорондын харилцааны хэв шинж. 
Ёс суртахуун нь нэг талаас хүн өөрийгөө муу муухай зүйлээс хязгаарлан барьдаг, өөрийн төрөлх буюу адгуусан шинж бүхий ааш араншинд хориг тогтоож чаддаг, нөгөө талаас өөр бусад хүмүүсийн сайн сайхны төлөө өөрийгөө золиослох чадвартай болгох явдлаар илэрдэг байна.
Зан суртахуун
Зан суртахуун нь нийгэм ба гэр бүлдээ ёс суртахууны хэм хэмжээг хүн өөрийн үйлээр бодитой хэрэгжүүлэх явдал юм. Зан суртахууны үнэт зүйлс нь бүх хүмүүсийн хувьд нийтлэг бөгөөд хүний оюунлаг, эрхэм дээд зан чанараар илэрнэ. Хүний зан суртахуун хичнээн төгөлдөршинө, нийгмийн хөгжил дэвшил төдий чинээн түргэсэнэ.
Зан суртахуун нь хүнийг хүн чигээр нь  байлгах зарчмыг чанд сахих явдалтай холбогдоно.  

Зан суртахуунтай байдлын нууц

Хөгжил цэцэглэлтийн өндөр түвшинд хүрсэн улс орнуудын нэгэн нууц нь ард түмнээ дээд зэргийн зан суртахуунтай болгож чадсанд оршиж байна.
Дэлхийн соён гэгээрүүлэлт, хөгжил цэцэглэлтийн охь болсон Европын улс гүрнүүдийн ард түмэн VI зуунаас үүссэн  рыцарь ёс биднийг соёлт, эрэлхэг, шударга ард түмэн болгосон хэмээн бахархсаар иржээ.
Дэлхийн шинжлэх ухаан технологийг тэргүүлэгч гүрэн Япон улс өөрийнх нь ард түмнийг Бүшидо – самурай ёс ийм түвшинд хүргэсэн гэж илэн далангуй үздэг.
Манай умард хөрш БНХАУ ард түмнээ зан суртахуунтай байлгах үйлсэд м.э.ө. VI-V зуунд үүссэн конфуцийн буюу күнзийн сургаалыг бүтээлчээр ашигласаар иржээ.
Тэгвэл Монголчууд бид эдүгээ зан суртахуун муутай болчихсон уу, аль эсхүл 800 гаруй жилийн өмнө одоогоос илүү зан суртахуунтай байсан уу... Ёс суртахуун, зан суртахуун нь хэрэг дээрээ хүнийг хүн ёсоор нь байлгах үнэт зүйлс юм[5].

3. Эмнэлгийн ёс зүйн тулгуур ойлголтууд

Эмнэлгийн ёс зүй нь дараах үндсэн элементээс тогтоно:
Ø  Voluntas aegroti suprema lex буюу татгалзах эрх. Үйлчлүүлэгч эмчилгээг сонгох өөрөөр хэлбэл татгалзах эрхтэй байна.
Ø  Salus aegroti suprema lex буюу үр ашигтай байх. Эмчийн үйл ажиллагаа зөвхөн үйлчлүүлэгчийн ашиг тусын төлөө байх ёстой.
Ø  Primum non nocere  буюу хамгийн гол зарчим бол үйлчлүүлэгчид хохирол учруулахгүй байх.
Ø  Justice буюу эрх зүйн үндсэн зарчмуудад харшлахгүй байх, товчхондоо бол шударга ёс, эрх тэгш байдал юм.
Ø  Dignity. Үйлчлүүлэгч болоод эмчийн тусгаар, халдашгүй байдал.
Ø  Informed consent буюу таниулсан зөвшөөрөл. Энэ нь эмч болоод үйлчлүүлэгч хоорондын харилцан итгэлцэл юм.


4. Татгалзах эрх
Энэ нь үйлчлүүлэгчийн эрх зүйн чадамжтай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч өөрийн нэрийн өмнөөс шийдвэр гаргах, уг шийдвэрээс үүдэн гарах хууль зүйн үр дагаварыг бүрэн хариуцах чадвартай байхыг хэлнэ.
Soft paternalism
Эрүүл мэндийн салбарын уламжлалт патерналист чиг хандлагаас ангижрахын тулд юуны өмнө үйлчлүүлэгчийн эрх ашиг, тэр дундаа эмчилгээний арга, тактик болоод эмчлэгч эмчээ сонгох эрхийг нэгдүгээрт тавих нь зүй ёсны асуудал мөн[6]. 

Зовлонгүй үхүүлэх буюу эвтанац


1. Оршил
Амиа хорлох
 
Тухайн этгээд үхэлд хүргэх гэмтлийг өөрийн амь биед учруулсаны улмаас нас барахыг амиа егүүтгэл (suicide) гэдэг.
Монгол улсын эрүүгийн хуулинд бусдыг амиа хорлоход хүргэсэн этгээдэд эрүүгийн хариуцлага тооцохоор заасан байдаг.

Монгол Улсын Эрүүгийн хуулиас[1]:

95 äóãààð ç¿éë. Áóñäûã àìèà õîðëîõîä õ¿ðãýõ

95.1.Ýä õºðºíãº, àëáàí òóøààëûí áîëîí ººð áàéäëààð ýðõøýýëäýý áàéãàà áîëîí ººð áóñàä õ¿ì¿¿ñòýé õàðãèñ õýðöãèé õàðüöñàí áóþó íýð òºð, àëäàð õ¿íäèéã íü áàéíãà ãóòààí äîðîìæèëñíû óëìààñ õîõèðîã÷ àìèà õîðëîñîí áîë õî¸ðîîñ òàâàí æèë õ¿ðòýë õóãàöààãààð õîðèõ ÿë øèéòãýíý.
Обьект 
Хүний амь нас.
Обьектив тал
Ýä õºðºíãº, àëáàí òóøààëûí áîëîí ººð áàéäëààð ýðõøýýëäýý áàéãàà áîëîí ººð áóñàä õ¿ì¿¿ñòýé õàðãèñ õýðöãèé õàðüöñàí áóþó íýð òºð, àëäàð õ¿íäèéã íü áàéíãà áàñàí ãóòààí äîðîìæèëñíû óëìààñ õîõèðîã÷ àìèà õîðëîñîí буюу хорлохоор завдсанаар илэрнэ[2].

Субьектив тал
Ãýì áóðóóãèéí äàâõàðäñàí õýëáýðýýð èëýðäýã. Õýðöãèé õàíäàæ áàñàí äîðîìæèëæ ãóòààñàí ¿éëäýëäýý ãýì áóðóóãèéí øóóä ñàíààòàé áàéäàã áîë áóñäûã àìèà õîðëîõîä õ¿ðãýñýí õîð óðøèãòàà áîëãîîìæã¿é áàéäàã.
Субьект
16 насанд хүрсэн этгээд байна.

Зовлонгүй үхүүлэх буюу эвтанац

Эвтанац гэж юу болох, дэлхийн бусад улс оронд энэ талаар ямар эрх зүйн зохицуулалт хийдэг талаар бид энэ бүлэгт авч үзье.                   
Грек
 
Euthanasia гэдэг нь эртний Грек гаралтай үг ба eu нь сайн сайхан, thanatos нь үхэл гэсэн утгатай юм. Эртний Грекчүүд аливаа хүн насныхаа төгсгөлд хийж бүтээсэн зүйлтэй, амьдралын жам ёсоор насан эцэслэхийг эвтанац хэмээн ойлгодог байжээ. Өнөө үед эвтанац нь харьцангуй өөр утгаар хэрэглэгдэж байна.
Oxford
 
Oxford –ийн тайлбар толь сөхөж харвал эвтанац гэдэг нь “a gentle and easy death, the bringing about of this, especially in the case of incurable and painful disease” буюу “эдгэршгүй өвчин эмгэгийн улмаас өвдөж, шаналж буй хүн сайн сайхан байдлаар үхэх” хэмээн тодорхойлсон байдаг. Гэвч энэ нь тийм ч оновчтой тодорхойлолт биш юм. Эмчилгээгүй, эрүүл болох найдваргүй болсон өвчиний улмаас өвдөж шаналж буй хүнийг нас барахад нь хэрэв ар гэрийнхэн нь “идэвхтэй” (хүчтэй үйлчилгээтэй эм, тариа өндөр тунгаар өгөх г.м) байдлаар тусалсан бол  энэ нь гэмт хэргийн шинж чанартай болох ба харин эмч дээрх үйлдлийг хийсэн бол  эвтанац гэж тодорхойлогдно.
Эвтанац
 
Хууль зүйн үүднээс авч үзвэл эвтанац гэдэг нь хүн болоод амьтны амийг таслах гэм буруугүй үйлдэл юм. Эвтанац нь дотроо идэвхтэй (Active euthanasia) болон идэвхгүй (Passive euthanasia) гэсэн хоёр хэлбэртэй[3]:

Mercy killing, Assisted suicide
 
Идэвхтэй эвтанац
 
Идэвхтэй эвтанац гэдэг нь барууны орнуудын шүүхийн практикт нэр томъёоны хувьд олон янзаар хэрэглэгддэг жишээлбэл “mercy killing” буюу “уучлал эрж алах”, “assisted suicide” буюу “дэмжлэгтэйгээр амиа хорлох” зэрэг бөгөөд эдгээр нэр томъёонууд нь бүгд утга нэг юм. Идэвхтэй хэлбэрийн эвтанацийн үед эмч хүчтэй үйлчилгээтэй эм, тариа өндөр буюу үхлийн тунгаар эдгэршгүй өвчин, эмгэг бүхий, жишээлбэл тархи үхжсэний улмаас ухамсарт үйл ажиллагаа бүрэн үгүй болсон, үйлчлүүлэгчийн биед өгөх эсвэл тарих үйлдэл юм.
Идэвхгүй эвтанац
 
Тэгвэл идэвхгүй хэлбэрийн үед эмчийн зүгээс ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийдэггүй. Харин үйлчлүүлэгчийн амийг тэтгэж буй эмчилгээг зогсоодог ба энэ идэвхгүй эс үйлдэл нь үхлийн шалтгаан болдог. Жишээлбэл үйлчлүүлэгчийн зохиомол амьсгал дэмжих аппаратыг зогсоох, тэжээлийн гуурсыг хаах зэрэг юм.
Маргаан
 
Зарим нэг улсад нэр томъёоны хувьд тодорхой эрх зүйн зохицуулалт байхгүйгээс өнөө хэр нь маргаантай байдаг.
Англид эвтанац болон “дэмжлэгтэйгээр амиа хорлох” гэсэн ойлголтуудыг ялгаатай хэмээн үздэг байна[4]. Жишээлбэл эвтанац гэдэг нь зөвхөн эмчийн гэм буруугүй үйлдэл, эс үйлдэлтэй холбоотой бол, дэмжлэгтэйгээр амиа хорлох гэдэг эмчийн оролцоогүйгээр буюу өөр бусад этгээдийн тусламжтайгаар нас барах хэмээн тайлбарладаг. Гэвч эвтанац болон бусад ижил төрлийн ойлголтуудыг энэ мэтчилэн ялгаж салгах нь бодит амьдрал дээр хууль зүйн ач холбогдол багатай юм.

2. Эвтанацид эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай юу?

Монгол улсад өнөөгийн нийгмийн хөгжил дэвшил, цаг үеэ дагаад энэ талын эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай байна. Дараах үндэслэлүүдийг авч үзье.
1.     
Субьектив эрх
 
Хувь хүний субьектив эрхийг хүндлэх. Ардчилсан, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн улс орнуудад субьектив эрх гэдэг нь тухайн улсын хуулиар хэрэв хориглосон хуулийн заалт байхгүй бол тухайн үйл ажиллагаа, үйлдэл, эс үйлдэлд шууд бус байдлаар зөвшөөрөл олгож тухайн субьектын эрх, эрх чөлөөг хангаж буй явдал юм.  Харин тухайн улсын хууль тогтоомжоор хориглосон, эсвэл зөвшөөрсөн зүйл заалт байвал шууд байдлаар хүний эрхийг баталгаажуулдаг байна.

Эрүүл тусламж үйлчилгээний санхүүжилт


1. Оршил
Хөгжилтэй улсуудын эрүүл мэндийн санхүүжилт нь “цуглуулах” үйл ажиллагаа байдаг:
Ø  санхүүгийн эх үүсвэрийн бүрдэлт;
Ø  бүрдсэн санхүүжилтийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчид хүргэх.
Иргэд тухай өөрийн оршин сууж буй улсын эрүүл мэндийн зах зээлийн ханшаар эрүүл мэндийн даатгалаа төлдөг хэдий ч түүний төлж буй даатгалын төлбөр нь хувийн бус харин нийтийн жишиг хэрэглээнд тулгуурлан тогтоосон үнийн дүн байдаг.

2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөрийн онцлог

Эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт нь дөрвөн үндсэн эх сурвалжтай[1]:

2.1. Үйлчлүүлэгчийн хувийн зардал

Энэ үед үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гарсан зардлыг шууд тусламж үйлчилгээ үзүүлэгчид төлдөг.

Энэ нь хамгийн энгийн хэлбэр юм, өөрөөр хэлбэл үйлчлүүлэгч бүтээгдэхүүн худалдан авсныхаа хариуд төлбөрөө бэлнээр нь тушааж буй явдал юм. Хүн өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүн, жишээлбэл хувцас, телевизор зэргийг шууд худалдан авч болно.
Харин эрүүл мэндийн тухайд гэвэл энэ нь тийм ч оновчтой хэлбэр биш юм. Судлаачдын үзэж буйгаар дараах үндсэн шалтгаан байдаг:

1. Эрэлт хэрэгцээ ба тансаг байдал

Ø    Зурагт бол хүний амьдрах тансаг хэрэглээ байдаг бол эрүүл мэнд гэдэг нь хүний аж төрөх амин чухал хэрэгцээ юм.
Ø    Эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл аж төрөх нь иргэн хүнд Үндсэн хуулиар олгогдсон эрх байдаг учир төлбөрийн чадваргүй иргэдэд энэхүү эрхийг нь эдлүүлэх эдийн засаг, эрх зүйн арга зам хэрэгтэй байдаг.

2. Хэрэгцээ болон үнийн дүнг урьдчилан тооцох боломжгүй

Ø    Ямар зурагт худалдан авах нь худалдан авагчийн үзэмжээс шалтгаалдаг (тухайн бүтээгдэхүүн ямар брэнд болох, үнэ г.м) бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, зардал зэрэг нь урьдчилан зөгнөгдөх боломжгүй
Ø    Ихэнх иргэд хэзээ өөрт нь өвчин ирэх, тэр өвчнийг хэрхэн эмчлүүлэх, эмчилгээнд ямар хэмжээний зардал шаардлагатай болохыг мэддэггүй, мэдэх шаардлага бага байдаг.
Ø    Өвчний хүнд хэлбэрийн үед эмчилгээ, оношлогооны зардал нь амьжиргааны дундаж түвшний өрхийн орлогоос давсан байна.

3. Үйлчлүүлэгч эмчийн зөвлөгөөг дагах шаардлагатай байдаг.

Ø    Үйлчлүүлэгч өөрийн өвчин эмгэгийн талаар мэдлэг хомс байдаг
Ø    Эмнэлгийн тусламж үйлчилгээ нь үйлчлүүлэгч болоод үйлчлэгчийн хооронд мэдээллийн тэнцвэргүй байдлыг үүсгэдэг өнөөгийн зах зээлийн онцгой тохиолдлуудын нэг юм.
Ø    Эрүүл мэндийн харилцаа нь сайн дурын үндсэн дээр тулгуурлсан байхаас гадна үйлчлүүлэгч гэхээсээ илүү эмч санаачлагыг гартаа авсан байна.


Дээр дурьдсан шалтгаануудын улмаас төлбөрийг тухайн үйлчилгээний зардалд бэлнээр төлөх хэлбэр нь эрүүл мэндийн салбарт түгээмэл хэрэглэгддэггүй юм. Иймд эрүүл мэндийн даатгалыг өнөөдөр дэлхий дахинаа өргөн хэрэглэж байна.
Эрүүл мэндийн даатгал нь:
Ø  Үйлчлүүлэгчийн зүгээс эмнэлгийн тусламж үйлчилгээ, түүний үнэ зэргийг сонгох нь ховор буюу боломжгүй  ойлголт
Ø  Зардлыг бэлнээр төлөх нь шууд худалдах худалдан авах харилцаа биш учраас эмнэлгийн салбарт тохиромжгүй.

2.2. Хувь хүний ганцаарчилсан хувийн даатгал

Энэ үед “эмч-үйлчлүүлэгч ” гэсэн харилцаанд “даатгагч” гэсэн гуравдагч этгээд нэмэгддэг.

Даатгагч нь даатгуулагчийн төлсөн “мөнгөн төлбөр”-ийг “санхүүжилт” болгож хувиргаснаар эмнэлгийн тусламж үйлчилгээний төсөвийг бий болгож,  цаашид шууд эмчилгээ оношлогоонд зарцуулагдах “эмчилгээний зардал”-ын эх үүсвэрийг бий болгоно.
Дээрх гурван талын хамтарсан харилцаа нь хоёр үндсэн үе шаттай:
1. Даатгалын төлбөрийг цуглуулж эрүүл мэндийн төсвийг бүрдүүлэх (санхүүжүүлэх);
2. Эрүүл мэндийн төсвийг үйлчлүүлэгчид хүргэх буюу эмнэлгийн тусламж үйлчилгээний зардалд хуваарилах.
Энэ төрлийн арга нь захиргааны өртөг зардал өндөртэйн улмаас амьдрал дээр төдийлөн хэрэгждэггүй (Starr, 1982).

2.3. Байгууллага түшиглэсэн хувийн даатгал

Ажилтаны эрүүл мэндийн даатгалыг ажил олгогч бүхэлд нь эсвэл тодорхой хувийг төлөхийг байгууллага түшиглэсэн хувийн даатгал гэнэ.




Энэ төрлийн харилцаа нь хоёр тулгуур хүчин зүйл дээр үндэслэгдэн үүсэх боломжтой.
Ø  Шууд бус буюу төрийн зүгээс байгууллагад тодорхой хэмжээний татварын хөнгөлөлт үзүүлдэг
Ø  Шууд буюу төрийн зүгээс үзүүлсэн татварын хөнгөлөлт эдэлж буй байгууллага (ажил олгогч) ажилтны эрүүл мэндийн даатгал болон бусад хөнгөлөлтийг үзүүлнэ.
Эрүүл мэндийн даатгалын нэг гол зорилго нь төлбөрийн чадвараас үл хамааран үйлчлүүлэгч эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртэх боломжтой болох явдал юм. Өөрөөр хэлбэл үйлчлүүлэгчийн төлбөрийн чадварыг харьцангуй жигдрүүлснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг жигд хүртээмжтэй болгох зорилготой. Энэ нь цугларсан эрүүл мэндийн төсөвийг эрүүл хүн амаас өвчтэйд нь жигд хүртээх “эргэн хувиарлалт” хийнэ гэсэн үг юм.
Эргэн хувиарлалтыг дараах замаар арга замаар хийнэ:

Нийгмийн үнэлгээний арга

Энэ нь бүлэг дотроо болон нийт бүлэг дунд гэсэн хоёр үндсэн хэлбэртэй.
Ø  Бүлэг дотроо – хүн өвчилсөн тохиолдолд даатгалд төлсөн мөнгөн дүнгээсээ илүү хэмжээний тусламж авдаг бол эрүүл хүн даатгалын сангаас мөнгөн болоод бусад ямар нэгэн хэлбэрийн тусламж авах боломжгүй юм. Энэ үед даатгуулагч аливаа эрсдэлээс өөрийн эрүүл мэндийг хамгаалахын тулд даатгалд сайн дурын үндсэн дээр хамрагддаг.
Ø  Бүлгүүд хооронд – даатгалд төлснөөсөө бага хэмжээний эрүүл мэндийн тусламж шаардлагатай иргэдээс бүрдсэн эрүүл мэндийн төсөв нь тусламж үйлчилгээ хүртэх төлбөрийн чадвар багатай иргэдийн тусламж үйлчилгээний зардалд зарцуулагддаг. Энэ хэлбэрийн үед даатгуулагч сайн дураар эрүүл мэндээ даатгуулах сонирхолгүй байдаг буюу төр болоод байгууллагаас үзүүлж буй тодорхой дам урамшуулал, нөлөөллийн үндсэн дээр даатгалд хамрагддаг.
Дурдсан шалтгаануудын улмаас нийгмийн үнэлгээний арга нь өнөөдрийн эрүүл мэндийн зах зээлд голлох байр суурь эзэлж буй хувийн даатгалын тогтолцоотой өрсөлдөх чадвар сул юм (Aaron, 1991).

Тохиолдлын үнэлгээний арга

Эргэн хувиарлалтыг хэрэгжүүлэх тохиолдлын үнэлгээний арга нь дараах онцлог шинжийг өөртөө агуулсан байна. Үүнд:
Ø  Хувь хүний ганцаарчилсан болоод байгууллага түшиглэсэн хувийн даатгалд аль алинд нь хэрэглэх боломжтой
Ø  Нийгмийн үнэлгээний аргатай харьцуулахад эргэн хувиарлалтыг цөөн буюу оновчтой хийдэг
Ø  “Бүлэг дотор” хэлбэрийн үед даатгуулагч өвчин эмгэг туссан тохиолдолд даатгалын тэтгэмж нь эрүүл хүн амын даатгалын хөрөнгөнөөс гарна
Ø  Харин “Бүлгүүд хооронд” хэлбэрийн үед даатгалын эрүүл бүлэг нь эрсдэл өндөртэй бүлгээ тэтгэдэггүй.
Амьдрал дээр хувийн даатгалын тогтолцоо түгээмэл хэдий ч даатгалын энэ хэлбэр нь орлого багатай (амьжиргааны баталгаажих түвшингээс доор), архаг өвчтэй, өндөр настан гэх мэт даатгуулагчдын хувьд тэдгээрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүртэхэд тийм ч зохимжтой хэлбэр бус юм.  

2.4. Улсын төсвөөс санхүүжих эрүүл мэндийн тусламж

Татварын хөрөнгө дээр тулгуурласан даатгалын хэлбэр нь нийгмийн эмзэг бүлэг, өндөр настнуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлэхэд оновчтой хэлбэр юм.  

Энэ төрлийн харилцаан дээр “татвар төлөгч” хэмээх субьект нэмэгдэж байна. Татвар төлөгч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй дараах хоёр байдлаар харилцан үйлчлэлцэнэ.
1.      Нийгмийн даатгал – татвар төлөгчид эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт эдлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэх боломжтой байдаг. 
2.      Нийтийн тэтгэмж – татвар төлөгч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэхэд ямар нэгэг хөнгөлөлт эдлэхгүй.
Хувийн даатгалын тогтолцоо нь даатгалын хөрөнгийг эрүүл бүлгээс өвчтэйд эргэн хувиарлах замаар тэтгэдэг. Тэгвэл татварт тулгуурласан даатгал нь эргэн хувиарлалтыг чинээлэг бүлгээс эмзэг бүлэгт олгодог.

3. Эрүүл мэндийн санхүүжилтэнд учрах сөрөг нөлөөллүүд

Эрүүл мэндийн санхүүжилтийн төрөл бүрийн аргууд өөр өөрийн гэсэн давуу талуудтай хэдий ч мөн сөрөг талтай.
Дараах хэлбэрийн төлбөрүүд байна:
Ø  прогрессив
Ø  регрессив
Ø  пропорцийн
Прогрессив хэлбэр гэдэг нь ашиг орлого нэмэгдэх, харин регрессив – ашиг орлого буурах тохиолдлыг хэлдэг бол пропорцийн гэдэг нь орлого бий болгож буй төлбөр нь орлогын бүх хэлбэрүүдтэй ижил байхыг хэлдэг.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийг бүрдүүлэхийн тулд ямар үндсэн зарчмуудыг хэрэглэх ёстой вэ?

Ø  Эрүүл мэндийн салбарын нэг гол зорилго бол үндэсний хүн амын тоог өсгөх бодлого юм.
Ø  Санхүүжилтийн регрессив арга:
·         Үйлчлүүлэгч “халааснаасаа төлөх” буюу нийгмийн чинээлэг болон дундаж давхрагыг бодвол эмзэг бүлэг нь өвчлөлд өртөх эрсдэл өндөртэй байдаг.
·         Тохиолдлын үнэлгээний аргын үед өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хэрээр даатгалаас олох орлого буурдаг, гэвч энэ аргатай харьцуулахад  нийгмийн үнэлгээний арга нь даатгалын байгууллагыг эрсдэлд оруулах нь бага юм.
Ø  Прогрессив орлогын татвар – засгийн газраас санхүүжүүлж буй эрүүл мэндийн үндсэн төсөв
Түүхэн цаг үеэ дагаад эдгээр аргууд нь өөрчлөгдөж шинэчлэгддэг учраас тус тусын сул болоод давуу талуудтай юм.

Эрүүл  мэндийн хувийн даатгалын тогтолцоо

Даатгалын энэхүү тогтолцоо нь нэг талаас үйлчлүүлэгчийг нөгөө талаас эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэгч байгууллагыг эрсдэлээс хамгаалах хоёр талын ач холбогдолтой. Харин эдгээр хоёр субьектийг даатгалын компани холбогч гүүр болдог.
Эрүүл мэндийн хувийн даатгалын тогтолцоотой холбогдоод шийдвэрлэвэл зохих  гурван асуудал урган гарч байна. Үүнд:
1.      Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өртөг зардал нэмэгдэхийн хэрээр үйлчилгээний  үнэ нэмэгддэг ба энэ нь эргээд даатгалтай болоод даатгалгүй үйлчлүүлэгчдэд сөргөөр нөлөөлдөг.
2.      Тэтгэрийн насны хүмүүс, ажилгүйчүүд, цагийн ажил гүйцэтгэгч (хэдийгээр ажил олгогч ажилтны эрүүл мэндийн даатгалд дэмжлэг үзүүлснийхээ хариуд төрөөс хөнгөлөлт эдэлдэг, цагийн ажил гүйцэтгэгч нар даатгалын энэхүү хөнгөлөлтийг эдлэх боломжгүй) нарын хувьд эмнэлгийн тусламж авах асуудал хүндрэлтэй байна.
3.      Хувийн даатгалын тогтолцоо нь нийгмийн эмзэг бүлэгт төдийлөн тохиромжгүй.
Дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд төрийн оролцоо зайлшгүй шаардлагатай болсноор эмзэг болоод бусад эмнэлгийн тусламж шаардаж буй бүлгүүдэд улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө хувиарлах болсон.

4. Эрүүл мэндийн даатгалгүй байх

Эрүүл мэндийн даатгалгүй байх нь даатгагч болоод даатгуулагч талууд бусад хүчин зүйлийн улмаас дараах олон шалтгаантай байж болно.
a.       Даатгагч тухайн учрах боломжит хохиролыг барагдуулах санхүүгийн чадваргүй байх – хөгжилтэй орнуудад ихэнх даатгалын төсөв нэг сая долларын хэмжээнд эргэлддэг. Хэрэв учрах боломжит эрсдэл дээрх мөнгөн дүнгээс давж гарсан тохиолдолд даатгалын гэрээг хийх боломжгүй байдаг.
b.      Суурь буюу урьдал өвчний улмаас ямар эрсдэл үүсэхийг тодорхойлох боломжгүй тохиолдол – ихэнх даатгалын гэрээг хийхийн урьд эрсдэл үүсгэх боломж бүхий хүчин зүйлсийг тодорхойлох шаардлагатай байдаг. Эрсдэл хэт өндөр байгаа тохиолдолд энэ нь даатгалын байгууллагыг эргээд эрсдэлд оруулдаг.
c.       Тухайн төрлийн үйлчилгээ нь даатгалд хамрагдах боломжгүй эсвэл даатгалд хамрагдах шаардлага бага байх – АНУ-д амбулатороор үйлчлүүлэгч хүн амын дийлэнх нь “халааснаасаа төлөх” сонирхолтой байдаг.

5. Монгол улсын эрүүл мэндийн санхүүжилт

Эрүүл мэндийн тухай хуулинд эрүүл мэндийн санхүүжилтийг тодорхой заасан байдаг[2].

Ýð¿¿ë ìýíäèéí ñàíõ¿¿æèëò íü:
Ø  óëñûí òºñºâ;
Ø  ýð¿¿ë ìýíäèéí äààòãàë;
Ø  èðãýíèé ýð¿¿ë ìýíäèéã õàìãààëàõ òóñãàé çîðèóëàëòûí ñàí;
Ø  áàéãóóëëàãà, àæ àõóéí íýãæ, õàìò îëîí, èðãýíèé õàíäèâ;
Ø  ýð¿¿ë ìýíäèéí áàéãóóëëàãûí òºëáºðòýé òóñëàìæ, ¿éë÷èëãýý áîëîí áóñàä ¿éë àæèëëàãààíû îðëîãî, ãàäààäûí çýýë, òóñëàìæ;
Ø  õóóëü òîãòîîìæîîð õîðèãëîîã¿é áóñàä ýõ ¿¿ñâýðýýñ á¿ðäýíý.


[2] Ýð¿¿ë ìýíäèéí òóõàé õóóëü-"Òºðèéí ìýäýýëýë"-èéí 1998 îíû 7 äóãààðò;